Зөвлөгөө зөвлөмж

Гэдэсний өвчин

11:46 , 2016-11-08 .. Бичигдсэн: зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДЭЭС СЭРГИЙЛЬЕ

2011.06.30

Гэдэсний халдварт өвчнүүдэд вируст гедатит А, цусан суулга,балнад, сальмонеелёз, хоолны хордлогот халдвар ,холер , бусад суулгат халдварууд хамаарагддаг ба эдгээр халдварт өвчнүүд ньнь өөр өөр төрлийн бичил биетэнээр үүсэх боловч бүгд хоол болвсруулах эрхтний замаар дамжин халдварлаж энэ эрхтнүүдийг өвчлүүлж гэмтээдгээрээ ижил юм. Гэдэсний халдварт өвчнүүдийн үүсгэгчид нь ундны ус, хоол хүнсний бүтээгдэхүүн, бусад эд материал зэрэг гадаад орчинд удаан хугацаагаар хадгалагдан өвчин үүсгэдэг төдийгүй дулааны улиралд газрын хөрс, хүнсний бүтээгдэхүүнд өсөж үржиж байдаг.

Гэдэсний халдварт өвчнүүдийн гаралтанд дараах хүчин зүйлүүднөлөөлдөг

1. Хоносон, удсан хоол,бялуу,аарц айраг,ундаа, пиво, жимс жимсгэнийг идэж уух

2. Хүнс худалдаа нийтийн хоолны газрууд болон хувь хүмүүс гэр орондоо болсон түүхий хүнсний бүтээгдэхүүнийг нэг тавиур ,ширээн дээр тавьж хадгалах, бэлтгэх

3. Хоол унд идэж уухын өмнө бие зассаны дараа, хоол хүнс бэлтгэхийн өмнө болон дараа ,ямар нэгэн цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа угааж заншаагүй

4. Орчны хөрсний бохирдол их,хог хаягдлыг тухай бүр нь ачиж зайлуулдаггүйгээс дулааны улиралд ялаа батгана ихээр үржиж халдвар тараах нөхцлийг бүрдүүлдэг

5. Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүмүүс эмчид эрт үзүүлж эмчлүүлэхгүй байх, дутуу эмчлүүлэн гарах зэрэг нь ахуй хавьтлын замаар гэр орныхондоо болон ойр орчныхоо хүмүүст халдварыг тараадаг

6. Хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв сонгож худалдан авч хэрэглэж сураагүй зэрэг нь гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхөд нөлөөлдөг байна.

Гэдэсний халдварт өвчнүүд ихэнхдээ хөнгөн явцтай боловч халуурах,бөөлжих,суулгах, шингэн алдах,өтгөн цус залхагтай гарах гэдэс базалж өвдөх, дүлүүлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг

Гэдэсний халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд:

1. Хүн бүр хувийн ариун цэврийг чанд сахих:Үүнд хоол унд бэлтгэх идэж уухын өмнө, бие зассаны дараа хүүхэд багачуудын өтгөэ шингэнийг цэвэрлэсний дараа,ажил ,сургууль,цэцэрлэгээс ирэнгүүт, хувцсаа сольсны дараа, төрөл бүрийн ажил үйлчилгээ хийсний дараа гараа зөв угааж хэвших

2. Ус хадгалах савыг тогтмол таглаатай байлгаж ундны усыг 1-2 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх,савыг бүрэн суллаж угааж цэвэрлэсний дараа усаа шинээр авч байх

3. Түүхий болон буцалгаагүй усыг уухгүй байх

4. Түргэн муудаж гэмтэх хиам, өндөг,торт, сүү, тараг ,цөцгий бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг баталгаатай газраас хугацааг харан худалдан авч ,зөв хадгалан хэрэглэх

5. Шууд хэрэглэдэг ногоо жимсийг сайтар угааж цэвэрлэг хэрэглэх

6. Хүүхдийн хоол тэжээлийг хооллох тухай бүртээ бэлтгэн хийж өгч байхаас гадна угж хөхлөг ,сав суулгыг тухай бүр нь угааж ариутган хадгалж байх

7. Болсон түүхий бүтээгдэхүүнийг нэг тавиур модон дээр тавьж хэрчих, нэг саванд хийх нэг хутгаар хэрчихгүй байх,хоол унд идэж уусан болон бэлтгэсэн сав суулгыг тухай бүр нь угааж хэрэглэж байх

8. Хэн, хэзээ ,хаана хийсэн нь үл мэдэгдэх хүнсний бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх

9. Энгийн бие засах газар,бохир усны нүхийг ариун цэврийн шаардлага хангасан хэмжээнд барьж байгуулан зөв ашиглан ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байх

10. Гэр орон байрны эд юмс ариун цэврийн өрөөндөө халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэгээ ариутгалыг хийж хэвших

11. Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд өөрсдөө дур мэдэн эм уулгүй өрхийн эмнэлэгтээ хандаж эмчийн зөвөлгөөний дагуу бүрэн гүйцэт эмчлүүлж байх

Эдгээр энгийн хялбар аргуудыг амьдрал ахуйдаа бүрэн хэрэгжүүлбэл гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхгүй ,халдварыг бусдад тараахгүй байж чадна.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Эмийн зохистой хэрэглээ
зөвлөгөө
эмийн ургамал
Танин мэдэхүй
Холбоос
Холбоосууд

Сүүлийн бичлэгүүд

Эм зүй
хус модны навч эмийн найрлаганд ордог
Эмийн ургамал
Вэб сайтууд
Вэб сайтууд
Вэб сайтууд
арьс
эм зүйн салбар
Зөвлөгөө зөвлөмж
эмийн хэлбэр
Эм
Гэдэсний өвчин
гималайн давс
дэлхийн хамгийн үнэтэй эм
ургамал

Найзууд

Rain.Bow
Арганбек
ЮүКи
yukichaan



:-)
 
xaax