Зөвлөгөө зөвлөмж

Em beldmel vitaminuud ayulgvi yu

14:06 , 2016-11-07 .. Бичигдсэн: зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Судалгаагаар олон эм бэлдмэлүүд чанарын шаардлага хангадаггүй нь батлагдсан байна. Одоо үед хүмүүс олон төрлийн эм бэлдмэл, витаминуудыг хэрэглэдэг болсон. Тэгвэл тэдгээр эм бэлдмэлүүд хэр чанартай, хэр зэрэг нөлөө үзүүлдэг талаар танилцуулья. Эм бэлдмэлүүд аюулгүй юу? Тэгвэл тэдгээр эм бэлдмэлүүдийн гаднах цаас, саван дээр бичсэн зүйлс нь үнэхээр тухайн эм бэлдмэлүүдэд орсон байдаг уу? Харамсалтай нь судлаач шинжээчид, болоод хувийн лабораториуд ''Үгүй'' гэдэг хариултуудыг өгч байна. 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эм бэлдмэлүүдэд хийсэн судалгаа шинжилгээгээр зарим нэг эм бэлдмэлүүдэд бохирдуулагч бодис орсон байдаг бол зариманд нь бичсэн найрлаганаас өөр зүйлс өөр орсон байдгийг гаргаж ирсэн байна. Зарим нь байгалийн гаралтай гэсэн байдаг мөртлөө жинхэнэ эм оруулсан байдаг байна. 
Өнгөрсөн жилийн тоо баримтаас харж байхад олон тооны хүн Хятадад үйлдвэрлэсэн цус шингэрүүлэгч эмээс болж амь насаа алдсан байх юм. Тэгэхээр эм бэлдэмэлүүд зах зээлд гарахаасаа өмнө заавал засгийн газрын аюулгүй, баталгаатай гэсэн баталгаа авсаны дараа зарагдаж эхлэх ёстой.

15 жилийн өмнө Конгресоос шинэ хууль гаргасан нь нэмэлт бэлдэмэлүүдийг хоол хүнс мэт үзэж, тэдгээрийг зах зээлд ямар нэг хяналт, шалгалтгүйгээр гаргах тухай байсан байна. Тэгэхээр тухайн эм бэлдмэлүүдийн орц найрлага, чанартай байдал нь тухайн үйлдвэрлэгч компаны бүрэн эрх болсон хэрэг. АНУ-ууд хэдэн сая витамин, өдөр тутмын бэлдмэлүүдийг хэрэглэдэг. Жилдээ $23 тэрбумыг эм бэлдмэл худалдан авахад зарцуулдаг ба зах зээлд нийт 40,000 нэг дор зарагддаг байна. Өнгөрсөн жил хүртэл бэлдмэл үйлдвэрлэгч нар албаны хүмүүст гарч буй асуудлуудаа тайлагнах албагүй байсан ба зөвхөн ноцтой зөрчлүүд дээр л ханддаг байна. Тоо баримтаар жилдээ 50,000  удаа эм бэлдмэлтэй холбоотой зөрчилүүд гардаг гэжээ. 
Хүмүүст ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй учраас гарч буй хор хохирол бүрийг мэдэх боломжгүй байдаг байна. Гэтэл үнэндээ маш олон төрлийн чанарын зөрчлүүд гарч байдаг. 
Судалгаагаар эм бэлдмэл үйлдвэрлэдэг брэнд компаниудын бүтээгдэхүүнүүдэд хордуулагч бодисууд орсон байдаг болохыг тогтоожээ. Ихэнхдээ эм бэлдмэлүүдийн орцууд Европ, Энэтхэг, Хятадаас ирдэг ба тэдгээр нь хортой бодис агуулсан ирдэг байна. Компаниуд хямд орц олохын тулд Энэтхэг, Хятадаас орцоо авдаг гэжээ. Эм бэлдмэлүүдэд ginkgo хэмээн бодис ордог нь ургамлын гаралтай зүйл юм байна. Ginkgo нь аливаа зүйлсийг тараах, салгах үйлчилгээтэй байдаг нь эм бэлдмэлийг идсэн хойно задлах үйлчилгээтэй байдаг юм байна. Харин энэхүү орц нь эм бэлдмэлүүдэд хайрцаг саван дээр бичсэн хэмжээнээсээ хэд дахин бага орсон байдаг байна.

Өнгөрсөн жил гэхэд 200 хүн уусан бэлдмэлүүдээсээ болж өвчилсөн нь  найрлаганд орох ёстой селен гэгч бодисыг 200 дахин их тунгаар хийснээс болсон байна. Тэдгээр хүмүүст шинж тэмдгүүд нь үс унах, өнгө зүс алдах, хуруу хумс өвдөх, булчин зангирах, толгой өвдөх зэргээр илэрчээ. Тураах эм бэлдмэлүүд мөн анхаарал татдаг буюу найрлаганд нь ордог sibutramine хэмээн бодис нь зүрхний өвчин үүсгэгч бодис байсан байна. Ginkgo, Витамин К, сармис, хүн орхоодой, болон бусад өвс ургамлуудыг хагалгааны өмнө, мөн тодорхой эмчилгээ хийлгэж байгаа үед уувал цус алдах, цус бөөгнөрөх зэрэг үр дагавар авчирдаг байна. Ингээд үзэхээр таны ууж байгаа эм бэлдмэл танд ямар хор уршиг авчирдаг нь тодорхойгүй юм. Бүр зарим эм бэлдмэлүүд хүний аминд хүртэл хүрэх чадвартай  байдгийг та ойлгосон байх.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Эмийн зохистой хэрэглээ
зөвлөгөө
эмийн ургамал
Танин мэдэхүй
Холбоос
Холбоосууд

Сүүлийн бичлэгүүд

Эм зүй
хус модны навч эмийн найрлаганд ордог
Эмийн ургамал
Вэб сайтууд
Вэб сайтууд
Вэб сайтууд
арьс
эм зүйн салбар
Зөвлөгөө зөвлөмж
эмийн хэлбэр
Эм
Гэдэсний өвчин
гималайн давс
дэлхийн хамгийн үнэтэй эм
ургамал

Найзууд

Rain.Bow
Арганбек
ЮүКи
yukichaan



:-)
 
xaax